НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн зорилт 2030”, МУ-ын “Алсын хараа-2050”-д шаардлага хангасан ус хангамж, ариун цэврийн байгууламжаар хангагдах хүн амын тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Говьсүмбэр аймгийн 3 сумд ДЭМБ-ын удирдамжийн дагуу Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах сургалтыг МОНГОЛЫН НИЙТИЙН АЖ АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХОЛБОО “Мэргэжлийн төрийн бус байгууллага”-аас 2024 оны 04-р сарын 18,19-ний өдрүүдэд зохион байгуулж, хүн амыг стандартын шаардлагад нийцсэн ундны усаар хангах, ариун цэврийн байгууламжийг сайжруулан хүн амын эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүллээ. Уг сургалтанд аймгийн усаар хангагч байгууллагууд, аймгийн усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн, сургууль, цэцэрлэгийн төлөөлөл, 3 сумдын Байгаль орчин хариуцсан мэргэжилтэн, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Умард говийн гүвээт халхын дундад талын сав газрын захиргаа зэрэг байгууллагуудын 60 ажилтан хамрагдсан. “Хууль эрх зүйн орчин, Уур амьсгалын өөрчлөлт, Ус хангамж ариун цэврийн байгууламжийн хүртээмж, усаар дамжих халдварт өвчин ба халдварт бус өвчин түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Техникийн ухааны мастер, Монгол улсын зөвлөх инженер Б.Пүрэвжав, “Усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах 10 үе шат, сайжруулах арга зам, Ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө, сайжруулах арга зам” сэдвээр ДЭМБ-аас бэлтгэгдсэн УАБТ-ний сургагч багш, үндэсний зөвлөх, Монгол улсын зөвлөх инженер Б.Алтантуул нар сургалт зохион байгууллаа.
© 2025 он. УСДУ ОНӨААТҮГ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency