Стратегийн зорилго, зорилт

1.Хүний хөгжлийн бодлогын хүрээнд: Хүний хөгжлийн бодлогыг дэмжиж, байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцсэн чадварлаг хүний нөөцийг   бүрдүүлж ажиллагсдын амьдралын чанарыг дээшлүүлэх.

2.Эдийн засгийн бодлогын хүрээнд: Байгаль орчинд ээлтэй дэвшилтэт техник  технологи, инновацыг нутагшуулах замаар хамгийн бага өртгөөр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн эдийн засгийн өсөлтийг хангах, үнэ тарифыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийн үйлдвэрлэлийн алдагдал, зардлыг бууруулах.

3.Засаглалын бодлогын хүрээнд: Байгууллагын дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр, Аймгийн стратеги төлөвлөгөөнд нийцүүлэн гаргасан байгууллагын стратеги төлөвлөгөөг тогтвортой баримтлан байгууллагын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж ажиллах

4.Ногоон хөгжлийн бодлогын хүрээнд: Үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэхдээ байгалийн нөөцийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулж, эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлтийг хангахуйц байгаль орчинд ээлтэй шинжлэх ухаан, инноваци, дэвшилтэт технологийг дэмжих замаар уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчны бохирдол, доройтлоос хамгаалж, иргэдийн эрүүл орчинд амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх.

 

 

© 2025 он. УСДУ ОНӨААТҮГ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency