Байгууллагын танилцуулга

Түлш Эрчим хүчний сайдын  1991 оны 7 дугаар сарын 26-ны  өдрийн 117 тоот тушаалаар Эрчим хүчний үйлдвэр нэртэйгээр анх байгуулагджээ.  Говьсүмбэр аймаг байгуулагдснаар  орон сууцуудыг дулаанаар хангах,  цэвэр ус түгээх зайлшгүй шаардлага тулгарснаар  Чойр хотын Эрчим хүчний үйлдвэр,  Чойр хотын хот тохижуулах тасаг,  Баянталын Эрчим хүчний контор, “Лүн” ус суваг ашиглалтын анги,  Шивээговийн Эрчим хүчний үйлдвэр гэсэн хэсгүүдтэй үйл ажиллагаа явуулж эхлэв.  1997 онд Засаг даргын захирамжаар  “НААҮ-ний УС-ДУ компани”, 2014 онд  УСДУ ОНӨААТҮГ болж 100% орон нутгийн өмчит байгууллага болсон. 1999 оноос Шивээговь, Баянтал биеэ дааж  сумдын Засаг даргын мэдэлд шилжсэн. Дулааны эрчим хүч үйлдвэрлэн түгээх,  ус хангамж, ариутгах татуурга,  орон сууцны сантехникийн засвар үйлчилгээ гэсэн  чиглэлээр  56 орон тоотой, 5 хэсэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.  2002 оноос эхлэн айл өрх, албан газруудыг хэрэглээний халуун усаар хангаж эхэлсэн.  2006 оноос  төвлөрсөн төсвийн хөрөнгө оруулалтаар  зуухны барилгыг шинээр барьж  3 тогоо суурилуулан, 2017 онд БНХАУлсад үйлдвэрлэсэн DZW7.0-1.25/115/70 маркын 2 тогоог нэмж суурилсан.  Мөн бүрэн автоматжуулсан ухаалаг системтэй 16 ус түгээх байраар дамжуулан Сүмбэр сумын 1,2,4-р багийн гэр хорооллын айл өрх, аж ахуй нэгж байгууллага, найрамдал хотхоны 1200 гаруй айл өрх, 54 аж ахуй нэгж байгууллагыг дулааны эрчим хүч, хэрэглээний халуун ус, цэвэр усаар хангах нэр төртэй ажлыг 30 гаруй жил тасралтгүй хийсээр  байна.  УСДУ ОНӨААТҮГ нь  үйлдвэрлэлээ хэвийн явуулж аймгийн төвийн оршин суугчдыг  чанартай үйлчилгээгээр хангахын зэрэгцээ байгууллагын эдийн засаг, санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэхийн тулд зохих зөвшөөрлөөр  барилгын болон сантехникийн засвар үйлчилгээг чанар сайтай хийж гүйцэтгэж иргэд, оршин суугчдын ая тухтай ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн төлөө 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.

Ажил мэргэжлээрээ хамт олноо хочуушлан ажиллаж аймаг орон нутагтаа ихийг хийж бүтээсэн Алтан гадас одонтой 1 ажилтан, Хөдөлмөрийн хүндэт медальтай 4 ажилтан Салбарын тэргүүний 10 ажилтан тус тус ажиллаж байна. Байгууллагын харьяаны ахмадуудаас Алтан гадас одонт 7, Хөдөлмөрийн хүндэт медальт 10 ахмад настан байна.

2018 онд “ Оны онцлох байгууллага”, 2019 онд  “Шилдэг татвар төлөгч  байгууллага”, 2023 онд “Шилдэг эцэг эхийн зөвлөл”-өөр тус тус шалгарч амжилттай ажилласан.

© 2025 он. УСДУ ОНӨААТҮГ. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Вэб хөгжүүлэгч Mind Agency